БНСУ-ын Чонбук Үндэсний их сургуулийн 2+2 хөтөлбөр зарлагдлаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль, БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Чонбук Үндэсний Их Сургуулийн 2+2 хөтөлбөр зарлагдлаа.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2 дугаар түвшний оюутан байх
  2. Голч оноо 2,75 буюу түүнээс дээш
  3. Солонгос хэлний TOPIK 4 ба түүнээс дээш түвшинтэй байх
  4. 65-70 кредит амжилттай үзэж судалсан байх

Бүрдүүлэх материал:

  • Application form татах
  • Сургалтын төлөвлөгөө /study plan/ солонгос хэлээр гараар бичсэн байна татах
  • Тодорхойлох захидал /багшийн гарын үсэг, тамга/
  • Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр)
  • Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр)
  • Солонгос хэлний мэдлэгийг харуулсан батламж, сертификат (TOPIK level 4)
  • Гадаад паспортын хуулбар
  • 3 хувь цээж зураг (англиар нэрээ ард нь бичсэн байх)
  • Бүрэн дунд боловсролын батламж/аттестат (англи эсвэл солонгол хэл дээр)
  • Олон улсын оюутны даатгалд хамрагдсан баримтын эх хувь

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт болон бусад мэдээллийг дараах хавсралтаас харна уу. татах

Хамрагдах оюутны тоо: 2

Сургалтын төлбөр: Жилд 2 оюутанд олгогддог IDDP тэтгэлэг – сургалтын төлбөр болон байрны төлбөрөөс чөлөөлнө.

Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь материалыг Чонбук Үндэсний Их Сургуулийн 2+2 хөтөлбөрт илгээх ба шалгаруулалтыг Чонбук Үндэсний их сургууль гаргана. Тэнцсэн оюутан бусад нэмэлт баримтыг Чонбук Үндэсний их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Мөн  хүсэлт гаргагч бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар