Монгол Улсын Их Сургуулийн ууган салбарын нэг Физик Электроникийн Сургуулийн 70 жилийн ойн баярын хурал 10 сарын 27-нд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд боллоо. Хурлыг нээж МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, ФЭС-ийн захирал Ж.Даваасамбуу болон тус сургуулийн төгсөгч Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар үг хэлсэн юм. Мөн Ардын жүжигчин Б.Зангад, хийлч Дэлгэрцэцэг, СТА Г.Эрдэнэтунгалаг, Г.Ариунбаатар, Д. Бурмаа зэрэг урлаг соёлын зүтгэлтнүүд ая дуугаа өргөв.
Баярын хурлын үеэр Физик Электроникийн Сургууль ахмад багш нар болон шилдэг багш ажилтнууд, хамтран ажилладаг дэмжигч байгууллага, хүмүүсээ шагнаж урамшуулан, мөн ФЭС-ийн төгсөгч, дэмжигчдийн холбоо төрөлхи сургуулийнхаа сургалтын орчныг сайжруулахад зориулан мөнгөн хандив өргөсөн юм.
ФЭС-ийн хамт олондоо 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.