МУИС-ийн 70 жилийн ойд зориулан бүтээсэн цоо шинэхэн дууг та бүхэнд хүргэж байна. Энэхүү дууны үгийг яуу найрагч Д.Ган-Очир бичиж, хөгжмийн зохиолч МУГЗ Г.Энхбаяр нар туурвисан юм. МУИС-ийн сүлд дуу, Классик Жем хамтлагийн шинэхэн уран бүтээл болох “Оюуны өлгий сургууль минь” дууг эндээс сонсоно уу.
Шүлэг Д.Ган-Очир ая Г.Энхбаяр/МУГЗ/
Оюуны өлгий сургууль минь
Эх орны минь
Эрдэнийн их сургууль минь
Эрдмийн их оргил руу
Ивээж хөтлөх сургууль минь
Оюун билгийн
Од шүүрэх сургууль минь
Одоогийн шинэ монголын
Ирээдүйн итгэл сургууль минь
Дахилт:
Миний их сургууль
Бидний их сургууль
Монголын их сургууль
Дэлхийн их сургууль
Үе үеийн төгсөгчдийн
Өөдлөн дэвжих сургууль минь
Үндэс тэлсэн амьдралын
Өөдөө ургах сургууль минь
Жаран дамжиж ирсэн
Жаргалын үүд сургууль минь
Өндөр босгоор алхуулсан
Өнө мөнхийн алдар минь
Дахилт:
Миний их сургууль
Бидний их сургууль
Монголын их сургууль
Дэлхийн их сургууль
Монголын уулс талаар
Монголын ирээдүйг хөтөлсөн
Монголын оюуны өлгий
Монгол улсын их сургууль минь
Дахилт:
миний их сургууль
Бидний их сургууль
Монголын их сургууль
Дэлхийн их сургууль