МУИС-д Хүний нөөцийн мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Хүний нөөцийн мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Боловсрол: Дээд, магистр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Менежмент, Эрхзүйч
  • Мэргэшил: Хүний нөөцийн менежмент, Төрийн захиргааны менежмент, Бизнесийн удирдлага, Хөдөлмөрийн эдийн засаг, Хөдөлмөрийн эрхзүй
  • Ажлын туршлага: Төрийн захиргааны болон боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Захиргааны ажлын зохион байгуулалт, бичиг баримт боловсруулах стандарт, технологи эзэмшсэн
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг дунд болон ахисан түвшинд эзэмшсэн
  • Монгол хэлний найруулга зүйн чадвартай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /өмнө ажиллаж байсан байгууллагын/
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2020 оны 5 дугаар сарын 21-ээс 6 дугаар сарын 3-ны өдрийн 09.00-17.30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөөнд бүртгэнэ.

Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 77307730-1131