МУИС-ийн Мэдээллийн технологийн газарт дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр Тусгай шаардлага Нийтлэг шаардлага

Өгөгдлийн шинжээч

  • Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн шинжээчийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Өгөгдлийн бүрдэл хэсгүүдэд шинжилгээ хийж дүгнэлт хийх, олон төрлийн эх үүсвэрээс тайлан мэдээ нэгтгэж гаргах чадвартай
  • Статистик мэдээ боловсруулах талаар төсөл, судалгааны ажилд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно
  • Их хэмжээний өгөгдөл, өгөгдөл олборлолтын чиглэлээр судалгааны ажил хийх сонирхолтой
  • T-SQL, Excel, Tableau, Power BI, Qlick Veiw програм хангамжийн хэрэгслүүд дээр ажиллах чадвартай
 

 

 

 

-Харилцааны соёл, ёс зүйтэй

 

-Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай

 

-Англи хэлний зохих мэдлэгтэй

 

-Багаар ажиллах чадвартай

 

-Цагийг үр бүтээлтэй ашигладаг

 

-Найрсаг, санаачлагатай, бүтээлч, бие даан суралцах чадвартай

 

 

Вэб хариуцсан мэргэжилтэн 
  • Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Цахим хуудас болон мобайль апликейшн хөгжүүлэх, вэб серверийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах чадвартай
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтэнд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн сангийн мэдлэгтэй
  • Linux, өгөгдлийн сангийн програмчлал, php, html, css, js web-ийн орчинд ажиллах чадвартай
  • Цахим хуудасны хөгжүүлэлт, цахим хуудасны технологийн туршлагатай
Мэдээллийн системийн хэрэглэгчдэд туслах мэргэжилтэн
  • Програм хангамжийн инженер, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн инженер, програм хангамж, систем хөгжүүлэгчээр ажиллах  чадвартай
  • Өгөгдлийн сангийн програмчлал MSSQL сервер, Java script, Dot net, web хөгжүүлэх чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 6 дугаар сарын 18-26-ны /ажлын өдрүүдэд/ 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд материалыг хүлээн авна.

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 75754400-1136