Л.Гантөмөр: Энэ музейг байнга нээлттэй байлгаарай

Share Button

МУИС-ийн харъяа  Улаанбаатар их  сургуулийн  эрдэмтэн, багш,  оюутнууд 10 гаруй жилийн судалгааны үр дүнд  музей байгуулах хэмжээний археологийн олдвортой болжээ. Улсын хосгүй үнэт өвийн санд бүртгүүлээд байгаа тэдгээр бүтээлүүдээрээ тус сургуулийн хамт олон музей байгуулж нийтэд дэлгэн үзүүлэхээр болжээ.Уг музейн нээлт өчигдөр буюу 2012 оны есдүгээр сарын 28-нд Улаанбаатар их сургуулийн байранд боллоо. Музейн нээлтэд БШУ-ны сайд Л.Гантөмөр, сайдын зөвлөх Цагаанхүү, БШУЯ-ны дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган нар оролцлоо.  Энэхүү музей нь Улаанбаатар сургуулийн археологийн тэнхимийн хээрийн судалгааны ажилд тулгуурлан хийгдсэн бөгөөд төмрийн түрүү үеэс Хүннүгийн үе хүртэлх түүхэн цаг хугацааг хамарсан олдворууд юм.

Хүннүгийн төрт улс байгуулагдсаны 2220 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Хүннүгийн язгууртны булш, археологийн дурсгалыг судлах зорилгоор “Гол мод II ба Хүннүгийн түүх соёлын өв” нэртэй төслийг тус сургуулийн  Археологийн тэнхим, “Түмэн Хишигтэн” ХХК-ны 2011 оны тавдугаар  сарын 06-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний дагуу Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал буюу “Гол мод II” хэмээх газарт орших Хүннүгийн үеийн язгууртны оршуулгын дурсгалаас язгууртны 1-р булшийг сонгон малтан судлахаар болсон байна.

Уг малтлагаар гаргаж авсан хүннүгийн үеийн сүйх тэрэгний алтан шармал болоод мөнгөн чимэглэлүүд, хаш эдлэл, хүрэл сав, тогоо,   цар, гүц, аяга, цөгцөн ёроолтой хүрэл цом, хүрэл толь зэргийг дэлгэсэн музейн нээлтийн үеэр археологийн танхимын эрхлэгч Д.Эрдэнэбаатар олдворын талаар тайлбарласан юм.

дэлгэрэнгүй

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар