Оюу Толгой компани МУИС-д компьютер хандивлав

Share Button

Оюу Толгой ХХК нь Монгол Улсын Их Сургуульд хими, биологи, эдийн засаг, хэрэглээний математик, компьютерийн ухааны чиглэлээр судалгааны төсөл санхүүжүүлэх, оюутанд тэтгэлэг олгох, оюутны дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт судалгаанд тоног төхөөрөмж хандивлах зэрэг олон талаар хамтран ажиллаж байгаа билээ. Тухайлбал, судалгааны төслийн хувьд 2018 оноос 9 төслийг 900 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлж их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж байна. 

Мөн сургалт, судалгааг дэмжиж багаж, тоног төхөөрөмж хандивлан ажилладаг. Өмнө нь их өгөгдлийн шинжилгээний сургалт, судалгаанд зориулж сервер, тоног төхөөрөмж хандивлаж байсан билээ. Энэ удаад өөрсдийн ажилчдын хэрэглэж байсан 26 зөөврийн компьютер, 40 ширээний компьютерийг судалгааны лабораторийн судлаач, оюутнуудын хэрэгцээнд зориулж МУИС-д хандивлалаа. 

Оюу Толгой компанийн удирдлага, ажилчдад талархал дэвшүүлье.