МУИС-ийн Хангамж, үйлчилгээний газарт мэргэжилтэн шалгаруулж авна /Дотоод сонгон шалгаруулалт/

Share Button

/Дотоод сонгон шалгаруулалт/

 Ажлын байрны нэр: Үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн /Хангамж, үйлчилгээний газар/

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Боловсрол: Дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Бизнесийн удирдлага, боловсрол судлал
  • Ажлын туршлага: 5-аас доошгүй жил ажилласан

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Захиргааны ажлын зохион байгуулалт, бичиг баримт боловсруулах стандарт, технологи эзэмшсэн
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг дунд болон ахисан түвшинд эзэмшсэн
  • Монгол хэлний найруулга зүйн чадвартай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /өмнө ажиллаж байсан байгууллагын/
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2020 оны 7 дугаар сарын 7-9-ний өдрийн 09.00-1730 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 77307730-1131