МУИС-ийн удирдлагууд оюутны дотуур байранд амьдарч буй гадаад оюутнуудтай уулзлаа

Share Button

Өнөөдөр /2020.07.17/ МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Хангамж, үйлчилгээний газрын газрын дарга В.Алтансүх нар МУИС-д суралцаж буй гадаад оюутнуудтай уулзсан юм.

МУИС-ийн удирдлагууд гадаад оюутнуудын санал бодлыг сонсон Ковид-19 цар тахлын үед тулгамдаж буй хүндрэлтэй асуудлууд байгаа эсэхийг тодруулж, оюутнуудын асуултад хариулт, мэдээлэл өглөө.

 

Өнөөдрийн байдлаар МУИС-ийн дотуур байранд нийт 65 гадаад оюутан амьдарч байгаа бөгөөд дутагдаж гачигдсан зүйлгүй, шаардлагатай эмнэлгийн үзлэг, тусламжаар бүрэн хангагдаж буйгаа уулзалтын үеэр хэлж байв.

МУИС-ийн захирал Б.Очирхуяг “Та бүхэн дэлхий нийтээрээ аюулт өвчинтэй тэмцэж байгаа хүнд үед гэр орон, эх нутгаасаа хол  хүнд цагийг өнгөрүүлж байна. Удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт бид итгэл төгс байгаа. Дутагдаж гачигдаж байгаа зүйл байвал бид бүх талаар туслах болно. Тийм зүйл байвал холбогдох хүмүүсээр дамжуулан хэлээрэй. Манай сургуулийн Номын сан, спорт заал гээд чөлөөт цагаа өнгөрүүлэх бүх зүйл та бүхэнд нээлттэй. Мөн та бүхэн өөрийн улсынхаа элчин сайдын яамтай байнгын холбоотой байгаарай” гээд амжилт хүслээ.