МУИС-ИЙН ЗАВХАН СУРГУУЛЬД БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Share Button

МУИС-ИЙН ЗАВХАН СУРГУУЛЬ

Ажлын байрны нэр: Англи хэлний багш -1 /үндсэн/

Заах хичээл:

  • Англи хэлний ярих, сонсох, дадал
  • Англи хэлний унших, бичих дадал
  • Англи-Монгол, Монгол-Англи орчуулга
  • Хэлмэрчлэхүй

Ажлын байранд тавигдах шаардлага:

– Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

– Мэргэжил: Орон судлал, Орчуулга

– Туршлага: Мэргэжилээрээ ажилласан туршлагатай, мэргэжлийн чиглэлээр өгүүлэл хэвлүүлдэг байх, эрдэм шинжилгээ судалгааны ажлын зохих туршлагатай

Ур чадвар:

  • Орчин үеийн судалгааны арга техник, ур чадварыг эзэмшсэн;
  • Сургалтын агуулга, технологийн арга барил эзэмшсэн байх;
  • Харилцааны өндөр ур чадвартай, ёс суртахуунтай байх;
  • Мэдээллийн технологийн олон талт хэрэглэгдэхүүний талаар мэдлэгтэй байж, сургалт, судалгааны үйл ажиллагаанд ашиглах чадвартай байх;
  • Эх хэлний эрдэм шинжилгээний найруулга зүйг эзэмшсэн байх;
  • Гадаад хэлийг академик түвшинд эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах чадвартай;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
  • Халдварт өвчингүй мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх/

Бүртгэл: 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цаг хүртэл Завхан сургуулийн захирлын туслахын  өрөөнд бүртгэнэ.

Захиргаа, хүний нөөцийн газар,

Завхан сургууль

Утас: 9902-2878