МУИС-ийн Хангамж, үйлчилгээний газарт дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

Share Button

 Хангамж, үйлчилгээний газар

Ажлын байрны нэр: Хангамж, үйлчилгээний газарт мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Бизнесийн удирдлага, Эрх зүйч
  • Мэргэшил: Худалдан авалт, зохион байгуулалтаар мэргэшсэн /ХАА-ны А3 гэрчилгээ нь хүчин төгөлдөр байх/
  • Туршлага:Төрийн болон боловсролын байгууллагад 3-аас дээш жил ажилласан

Ур чадвар

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах
  • Цахим орчинд ажиллах
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Мэдээлэл боловсруулах
  • Үүрэгт ажлаа хариуцлагатай, үнэнч шударгаар гүйцэтгэх
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх
  • Харилцааны соёлтой, бусдыг ойлгох
  • Ёс зүйн хэм хэмжээг сахих;

Ажлын байрны нэр: Хичээлийн байрны зохион байгуулагч

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Боловсрол: Дээд, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр
  • Ажлын туршлага: Мэргэжлээрээ болон боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар:

  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Ажлын байрны нэр: Талбайн үйлчлэгч

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Боловсрол: Мэргэжил, боловсрол шаардахгүй
  • Ажлыг түргэн шуурхай чанартай гүйцэтгэх;
  • Бие болон сэтгэцийн хувьд ажил гүйцэтгэх чадвартай байх;
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах;
  • Багаар ажиллах;

Ажлын байрны нэр: Хүн эмнэлгийн асрагч

Ажлын байранд тавигдах  шаардлага:

  • Боловсрол: Мэргэжил, боловсрол шаардахгүй
  • Эрүүл  мэндийн байгууллагад ажилласан байсан бол давуу тал
  • Ажлыг түргэн шуурхай чанартай гүйцэтгэх
  • Бие болон сэтгэцийн хувьд ажил гүйцэтгэх чадвартай байх
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах
  • Багаар ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад мэргэжлийн үнэмлэх, сертификатын хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас авсан/
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Бүртгэл: 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөө

 

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 75754400-1136