Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Share Button

Монголын Криминологичдын холбооноос Монгол Улсын Их Сургуультай хамтарсан магистрын сургалтын бүтэн тэтгэлэгт хөтөлбөрийг 2020-2021 оны хичээлийн жилд зарласан. Энэхүү хөтөлбөрийг баталгаажуулж хамтран ажиллах санамж бичигт МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, МКХ-ны Гүйцэтгэх захирал М.Сүхбаатар нар гарын үсэг зурлаа.

Санамж бичигт ахисан түвшний суралцагсдад тэтгэлэг олгохоос гадна талууд криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэрэгжүүлэх, криминологийн онолын мэдлэг, судалгааны ур чадвар, арга барил эзэмшсэн тус салбарт өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэх сургалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулах судалгаа шинжилгээний ажлын эмхэтгэл, ном, товхимлыг боловсруулах, хэвлүүлэх, нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах зэрэг ажлуудад хамтрахаар болов. Санамж бичиг байгуулах ёслолд МКХ-оос гүйцэтгэх захирал М.Сүхбаатар, Удирдах зөвлөлийн дарга Б.Батзориг, МУИС-аас Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Г.Амарсанаа нар оролцлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар