Японы хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрөөр (JDS) докторт суралцахыг урьж байна

Share Button

Японы олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагаас (ЖАЙКА) JDS буюу Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг Азийн зарим орнуудад хэрэгжүүлдэг бөгөөд үүний нэг нь Монгол улс. Тус хөтөлбөр Монголд 2001 оноос хойш хэрэгжиж 340 гаруй хүнийг хамруулсан.

JDS хөтөлбөр нь гол төлөв төрийн байгууллагад ажиллаж буй залуу боловсон хүчнийг дэмжих замаар тухайн улс орны хүний нөөцийг дэмжиж, ирээдүйн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг удирдагчдыг бэлдэх зорилготой. Үүний хүрээнд Японд магистр болон докторт суралцах бүтэн тэтгэлгийг олгодог. Энэ удаа докторын 3 жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж байна.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [1.25 MB]

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • 04.01-ний байдлаар 45 болон түүнээс доош настай байх
  • Японд магистрын зэргээ хамгаалсан байх
  • Зарчмын хувьд элсэгч нь магистрын зэрэг горилсон их сургуульдаа элсэх ёстой.
  • Магистр төгссөнөөс хойш төрийн байгууллагад үндсэн албан хаагчаар 2-оос дээш жил ажилласан байх
  • Төрийн жинхэнэ албан хаагч (Төрийн захиргаа <TЗ> болон Төрийн тусгай <ТТ> албан хаагч) Монгол банк болон Монголын хөгжлийн банкны үндсэн ажилтан байх
  • Гадаад орны тэтгэлгээр докторын зэрэг горилоогүй байх
  • Цэргийн албанд харьяалалгүй байх.
  • Бие махбод, сэтгэцийн хувьд эрүүл байх

Нэмэлт мэдээллийг https://jds-scholarship.org/country/mongolia/apply.html#doctoral холбоосоор нэвтэрч үзнэ үү.  Тэтгэлэг горилогчдод амжилт хүсье.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС