Мицубиши Корпорацийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Share Button

Мицубиши Корпораци нь Япон Улсад төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрд бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна.

2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: Монгол Улсын болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг  дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

Нийт тэтгэлэгт хамруулах оюутны тоо:   Бакалаврын түвшний 8 суралцагч

Тэтгэлгийн хэмжээ:  2,000.000 төгрөг

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлага:

  • МУИС-д амжилттай суралцаж буй Бакалаврын түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх
  • Бакалаврын 1-ээс /1-р түвшний оюутнууд хамаарахгүй/ дээш түвшний нийгмийн идэвх, оролцоотой суралцагч байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх
  • Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.0 буюу түүнээс дээш байх\
  • Эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог бол давуу тал болно
  • Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй,

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт -2 хувь, татах
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Сургууль болон дүнгийн албан ёсны тодорхойлолт-2 хувь (монгол, англи)
  4. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд /Оршин суугаа газрын тодорхойлолт, өрхийн орлогыг батлах бичиг баримт гэх мэт/
  5. Оюутан байх хугацааны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар

Жич: Хөдөө орон нутгийн оюутнууд тодорхойлолт авахад хүндрэлтэй бол тэр талаар мэдэгдсэний үндсэн дээр заавал бүрдүүлэх шаардлагагүй.

Жич: Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 10  дугаар  сарын  16 -ны  өдрийн 16:00 цаг

Хүлээн авах газар: МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, хичээлийн 2-р байрны 109 тоот

Холбоо барих утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn

Санамж

  • Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар