“Шинэ багшийн чиглүүлэх сургалт” боллоо

Share Button

2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын “New Faculty Orientation”  буюу  “Шинэ багшийн чиглүүлэх сургалт” -ыг  2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 13:00-16:00 цагт Номын сангийн 204 тоот танхимд зохион байгууллаа.

МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, Др. Д.Бадмаанямбуу сургалтыг нээж үг хэллээ.  Сургалтад БХЦСТөвийн эрхлэгч С.Отгонцэцэг төвийн үйл ажиллагаа, “Дижитал профессор студи” -ийн танилцуулга, ЗХНГ-ын ахлах мэргэжилтэн Т.Амартунгалаг байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хөдөлмөрийн дотоод журам, стратегийн төлөвлөгөө, МТГ-ын мэргэжилтэн У.Цэцэгжаргал “СИСи” систем,  ШУС-ийн БССТ-ийн зөвлөх профессор Ж.Даваа  “Багшлахуй – Суралцахуй”,  багшийн ёс зүй сэдвээр тус тус мэдээлэл өгсөн бөгөөд сургалтын төгсгөлд МУИС -ийн архивч Ц.Молом “Эрдмийн музей”  /МУИС -ийн музей/ -г таницуулав.

Энэхүү сургалтад бүрэлдэхүүн сургуулиудын 23 багш оролцлоо. Сургалтын үйл ажиллагаа зохион байгуулалтад хамтарч ажилласан бүх газар, хэлтэс албад болон мэргэжилтэн, багш нартаа талархал илэрхийлье !

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар