МУИС-ийн Мэдээллийн технологийн газарт дараах ажлын байранд мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Вэб хариуцсан мэргэжилтэн  /үндсэн-1/

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Програм хангамж, мэдээллийн технологи
  • Цахим хуудас болон мобайль апликейшн хөгжүүлэх, вэб серверийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах чадвартай
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтэнд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн сангийн мэдлэгтэй
  • Linux, өгөгдлийн сангийн програмчлал, php, html, css, js web-ийн орчинд ажиллах чадвартай
  • Цахим хуудасны хөгжүүлэлт, цахим хуудасны технологийн туршлагатайахим хуудас болон мобайль аплейкшн хөгжүүлэх, вэб серверийн хэвийн үйл ажиллагаа аюулгүй байдлыг хангах мэдлэг чадвартай байх

Ажлын байрны нэр: Сүлжээ холбооны мэргэжилтэн /үндсэн-1/

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Компьютерийн сүлжээ, холбоо
  • Сүлжээ, холбооны техникийн мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай.
  • Сүлжээний зохион байгуулалт, серверийг техникийн тоног төхөөрөмж ба программ хангамжийн мэдлэг эзэмшсэн.
  • Windows and Linux сервер дээрх сервисүүдтэй ажиллах чадвартай.
  • Сүлжээний менежмент хийх болон аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн чадвартай

Ажлын байрны нэр: Мэдээллийн системийн интерфейс дизайнер /үндсэн-1/

 Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Компьютерийн график дизайн
  • Туршлага: Компьютерийн график дизайн, вэбийн дизайн, мэдээллийн системийн дизайны хөгжүүлэгчээр ажиллаж байсан
  • Хэрэглэгчийн шаардлагын загварчлах, дизайны асуудлыг шинжлэн, шийдэл боловсруулах чадвартай.
  • Цаг үедээ нийцсэн шинэлэг, дизайны ололтуудыг нэвтрүүлэх эрмэлзэлтэй.
  • HTML5, CSS3, Bootstrap, Adobe PS, Ai, In, Дизайн, програм хангамжийн загварчлалын хэрэглүүрүүд ашиглах чадвартай.

Ажлын байрны нэр: Мэдээллийн системийн хэрэглэгчид туслах мэргэжилтэн /үндсэн-1/

 Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжил: Програм хангамжийн инженер, мэдээллийн технологи
  • Туршлага: Компьютерийн инженер, програм хангамж, систем хөгжүүлэгчээр ажиллах чадвартай
  • Өгөгдлийн сангийн програмчлал MSSQL сервер, Java script, Dot net, web хөгжүүлэх чадвартай.

Ур чадвар:

  • Төсөл амжилттай хэрэгжүүлэх чадвартай байх
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
  • Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
  • Системийн код, өгөгдлийн сан, мэдээллийн нууцлалыг сайтар сахих

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2020 оны 10 дугаар сарын 7-13-ны /ажлын өдрүүдэд/ 09.00- 17.00 цагийн хооронд  МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №204 тоот өрөөнд бүртгэнэ

Монгол Улсын Их Сургуульд ажилтан ажиллуулах журам”-тай ЭНД дарж танилцана уу.

 

Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 75754400-1136

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар