МУИС-ийн Хэвлэлийн газарт ном, сурах бичиг болон брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, зохиогчдыг алдаршуулах ажлыг хариуцах маркетинг хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: Маркетинг хариуцсан мэргэжилтэн /үндсэн-1/
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжил: Сэтгүүл зүй, Бизнесийн удирдлага
- Туршлага: 5-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
- Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг
- Харилцааны соёл, ёс суртахуунтай
- Найруулан бичих, нийтлэл, ярилцлага, мэдээлэл бэлтгэх чадвартай
- Гадаад хэлийг мэргэжлийн орчинд чөлөөтэй ашигладаг
- Комьютерийн өргөн хэрэглээний программууд болон интернэтийн орчинд ажилладаг байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2020 оны 10 дугаар сарын 12-19-ний /ажлын өдрүүдэд/ 09.00- 17.00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №204 тоот өрөөнд бүртгэнэ.
Монгол Улсын Их Сургуульд ажилтан ажиллуулах журам”-тай ЭНД дарж танилцана уу.
Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 75754400-1136