Монголын хамгийн анхны “Cloud” системд суурилсан өөртөө үйлчлэх хэвлэлийн төхөөрөмжийг МУИС-ийн оюутнууд танилцууллаа

Share Button

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT-Expo-2020” 2020 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд боллоо. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 14 дэх жилдээ зохион байгуулсан юм.

Тус үзэсгэлэнд мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас гадна АНУ-ын Элчин сайдын яам, Huawei, Facebook компани оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцууллаа.

 
Энэ удаагийн үзэсгэлэнд гарааны бизнесийг дэмжих зорилгоор 2020.09.01-10-ны хооронд гарааны бизнес эрхлэгчдийг сонгон шалгаруулж шинийг санаачлагч 12 гарааны компани тус үзэсгэлэнд үнэ төлбөргүй оролцсоны нэг нь МУИС-ийн багш, оюутны хамтарсан багийн Ниргэ Системс компани юм. Тус технологи нь монголын хамгийн анхны үүлэн технологид суурилсан өөртөө үйлчлэх хэвлэлийн “Cloud Print” систем ба төхөөрөмж, программ хангамжийг бүхэлд нь МУИС-ийн оюутан залуус зуун хувь өөрсдөө хөгжүүлсэн гэдгээрээ онцлог юм.
“ICT-Expo-2020” үзэсгэлэнд амжилттай оролцож онцлох 3 технологийн нэгээр шалгарсан ба ХШУИС-ийн дэд профессор, Д-р. Д.Номин-Эрдэнэ, магистрант Т.Төгөлдөр, С.Бүдрагчаа, Л.Сүхбат, З.Цолмон, Ц.Түвшинжаргал нарт баяр хүргэж улам өндөр амжилт хүсье.

Инноваци, технологи дамжуулах төв