БНКУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Адилбаев Жалгас 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр МУИС-д зочиллоо. Элчин сайдыг МУИС-ийн захирал Б.Очирхуяг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Др.Ч.Лодойравсал, ХАХ-ийн дарга Ш.Мэндбаяр, ХАХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал нар байлцав.
Ноён Адилбаев Жалгас элчин сайдаар томилогдож ирээд 1 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд томилогдохоос өмнө их сургуульд багшилдаг байсан учраас их сургуулийн орчин сэтгэлд дулаан сайхан байгааг уулзалтын эхэнд дурдаад МУИС-ийн захирлыг цаг заваа гарган хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Тэрээр үргэлжлүүлэн дэлхий нийтэд тулгарсан цар тахлын нөлөө бүх улс орны харилцаа, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед Казакстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын ард түмэндээ хандаж гаргасан илгээлтийн англи хэл дээрх хувилбарыг МУИС-ийн эрдмийн санд мэдээлэл болгон уламжлав.
Элчин сайд өнгөрсөн жил МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсад айлчлал хийсэн нь 25 жилийн дараа хийгдсэн түүхэн айлчлал болсныг онцлоод тухайн айлчлалын мөрөөр Монгол улсын БСШУС-ын сайдтай уулзаж санал бодлоо солилцсон талаар дурдав. Жил бүр зарлагддаг Казахстан улсын ЗГ-ын тэтгэлгийг энэ жил Монгол улсын бүх түвшний оюутнуудад зориулан зарлахаар болсон талаар тэрээр мэдээлээд дээд түвшний айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ЭСЯ-ны зүгээс МУИС-ийг Казахстан улсын тэргүүлэх их дээд, сургуулиудтай холбох, гэрээ байгуулж оюутан, багш, судлаач сургах, туршлага солилцох ажлыг эхлүүлэх бүрэн боломжтойг илэрхийлэв. Элчин сайдын энэхүү саналыг МУИС-ийн зүгээс бүрэн дэмжиж хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Мөн энэ жил тохиож буй Хархорум хотын 800 жилийн ой, Алтан ордны 750 жилийн ойн хүрээнд монгол улсад казах хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Абайн нэрэмжит танхимыг МУИС дээр нээх боломжийн талаар уулзалтын талууд санал солилцов. Соёлын арга хэмжээний хүрээнд казах киноны өдөрлөгийг МУИС-ийн оюутнуудад зориулан зохион байгуулах боломжтой талаар Элчин сайдын зүгээс нэмж дурдав.
Ийнхүү элчин сайд ЭСЯ-ны хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагааг танилцуулж дуусаад цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. МУИС-ийн захирал Б.Очирхуяг Элчин сайдыг хүрэлцэн ирсэнд талархан Казахстаны ир дээд сургуулиудтай дараах байдлаар хамтран ажиллах талаар санал нэгдлээ. Тухайлбал,
- Казахстаны үндэсний их сургуулийн дэлхийн шилдэг их сургууль болж буй туршлага хуваалцах, судлах
- Бүх мэргэжлийн салбарт багш, оюутан, судалгааны материал солилцох
- Хамтарсан судалгаа хийх
- Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх
- Монгол- Казах нь байгаль, цаг уур, ахуй соёлын ижил орчинтой тул биологи, биотехнологи, хими, хүрээлэн буй орчин болон нийгэм, хүмүүнлэгийн салбарт илүү хамтрах, судалгаа хийх боломжийг судлах
- Казахстан улсын ЗГ-ын тэтгэлгийг тухайлсан хөтөлбөр болон квотын дагуу олгох гэх мэт чиглэлээр санал гарган, тус улсын их дээд сургуулиудтай гэрээний хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгааг уламжлан харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт болсныг онцлов.
МУИС болон БНКУ-ын ИДС-иудын хамтын ажиллагаа
Хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүд
Сургуулийн нэр | Гэрээ | Байгуулсан огноо | Дуусан огноо | Хамтын ажиллагааны чиглэл |
Дорнод Казакстаны улсын их сургууль |
ХАГ |
2000.04.24 2008.00.00 |
2013.00.00 |
багш, оюутан, судалгааны мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа, сургалт зохион байгуулах, оролцох |
Павладорын улсын их сургууль | ХАГ | 2007.00.00 | хугацаа тусгаагүй | экологи, биологийн салбарт хамтран ажиллах |
Л.Н.Гумилевийн нэрэмжит Евроазийн их сургууль |
СБ |
2014.06.19 |
2019.06.18 |
археологи, этнологийн салбарт хамтран ажиллах |
- МУИС-д хоёр улсын Засгийн газрын гэрээний дагуу 3 доктор оюутан суралцдаг. (Хуулийн сургууль, ОУХНУС болон ШУС-ийн математикийн тэнхим)
- Ахисан түвшний сургалтыг хөгжүүлэх зорилгын хүрээнд ОУХНУС Казахстаны Назарбаевын Их Сургуулийн Ахисан Түвшний Сургуулийн (НИСАТС) төлөөлөгчдийг 2018.11.29-нд хүлээн авч уулзсан. Уулзалтанд ОУХНУС-ийн захирал С. Баттулга, ОУХНУС-ийн ОУХТэнхимийн багш Б.Мөнх-Өлзий, НИСАТС-ийн захирал Венг Тат Хуй, тус их сургуулийн Нийтийн Удирдлагын Ахисан Түвшний Сургуулийн менежер Азхар Умбетова болон гадаа оюутны элсэлт хариуцсан захирал Гулден Шокатова тус тус оролцсон.
- 2020 оны 3-р сард ОУХНУС-ийн захирал С.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсаас (БНКУ) Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Ж.Адилбаевтай уулзаж, Гумилевын нэрэмжит Евразийн их сургууль, Аль-Фарабын нэрэмжит Казахстаны үндэсний их сургууль зэрэг сургуулиудтай хамтарч ажиллах талаар ярилцсан.
БНКУ-ын тэргүүлэх их сургуулиуд
World rank QS | Сургуулийн нэр |
165 | Al-Farabi Kazakh National University |
=357 | L.N. Gumilyov Eurasian National University (ENU) |
=490 | Auezov South Kazakhstan State University (SKSU) |
541-550 | Satbayev University |
591-600 | Kazakh National Agrarian University |
601-650 | Abai Kazakh National Pedagogical University |
750-800 | Kazakh-British Technical University |
Аль-Фарабын нэрэмжит Казахстаны үндэсний их сургууль
Салбар сургуулиуд:
- Математик, механикийн сургууль
- Хими, хими технологийн сургууль
- Физик технологийн сургууль
- Мэдээллийн технологийн сургууль
- Биологи, биотехнологийн сургууль
- Газарзүй, хүрээлэн буй орчны сургууль
- Түүх, археологи, этнологийн сургууль
- Хэл шинжлэл, олон улсын хэлний сургууль
- Сэтгүүл зүйн сургууль
- Олон улсын харилцааны сургууль
- Дорно дахин судлалын сургууль
- Философи, улс төрийн сургууль
- Хууль зүйн сургууль
- Гадаад оюутны бэлтгэл сургууль
Судалгааны хүрээлэнгүүд:
- Төр, эрх зүйн судалгааны хүрээлэн
- Онолын болон туршилтын физикийн судалгааны хүрээлэн (RI of ETF)
- Шинэ материал, хими технологийн хүрээлэн (RI of NCTM)
- Физик, химийн судалгааны арга зүй, анализын хүрээлэн (CPCMA)
- Биологи, биотехнологийн судалгааны хүрээлэн (RI of BB)
- Ахисан түвшний судалгааны хүрээлэн (IAS)
- Күнзийн институт
- ШУТ-ийн парк (Technopark)
- Нанотехнологийн үндэсний лаборатори (NONL)
Казахстан-Британий хамтарсан техникийн их сургууль/ Kazakh-British Technical University
Бүрэлдэхүүн сургуулиуд:
- Газрын тос, байгалийн хийн сургууль
- Геологи, хайгуулын сургууль
- Мэдээллийн технологийн сургууль (FIT)
- Химийн инженерчлэлийн төв
- Эдийн засгийн олон улсын сургууль (ISE)
- KBS Бизнес сургууль
- Математик, кибернетикийн сургууль
- Казахстаны тэнгисийн академи (KMA)
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС