“FACULTY WRITING RETREATS” хөтөлбөр амжилттай үргэлжилж байна

Share Button

Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс FACULTY WRITING RETREATS”  буюу багш нар эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа бичихэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хөтөлбөр 2020 оны 10 дугаар сарын 23-нд эхэлсэн бөгөөд хөтөлбөрт МУИС-ийн нийгэм, хүмүүнлэг болон байгалийн ухааны багш нар эрдэм шинжилгээний хуралд тавих илтгэлээ бичих, өгүүлэл болгон хэвлүүлэхээр бэлтгэж буй судалгааны ажлаа үргэлжлүүлэх, докторын диссертацийн ажлаа бичих зэрэг  өөр өөрийн төлөвлөгөө, зорилготой ирж нэгэн өдөр эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажилд төвлөрөн сууж байгаа юм. 

Хөтөлбөрийн энэ өдрийн зочноор ШУС-ийн  НУС-ын Эдийн засгийн тэнхимийн профессор, доктор Б.Эрдэнэбат уригдан оролцож өөрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа туршлагыг хөтөлбөрт хамрагдсан багш нартай хуваалцаж, зөвлөгөө өглөө. 

Энэ удаагийн хөтөлбөр 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал, долоо хоног бүрийн Баасан гарагийн 12.00 – 17.00 цагийн хооронд МУИС -ийн номын сангийн байрны  204 тоотод зохион байгуулагдаж байна. 

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар