Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд МУИС-ийн үүсгэн байгуулагч зөрүүтэй бүртгэгдсэнийг залрууллаа

Share Button

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан /http:opendata.burtgel.gov.mn/-д Монгол Улсын Их Сургуулийн үндсэн мэдээллийн “Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл” хэсэгт БНСУ-ын иргэн Нё Хан Бук гэж 2007 оны 2 дугаар сарын 8-ны өдөр бүртгэсэн тухай мэдээллийн дагуу МУИС-ийн Захиргаанаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж мэдээлэл хүссэн.

Улсын бүртгэлийн мэдээллийн санд МУИС-ийн мэдээллийг зөрүүтэй бүртгэсэн байдал

Ингэхдээ Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд дээрх мэдээллийг албан ёсоор бүртгэж баталгаажуулсан эсэх, МУИС-аас нэр дурдагдсан гадаадын иргэнийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх тухай хүсэлт гаргаж байсан эсэх, хэрэв гаргасан бол холбогдох бичиг баримттай танилцах хүсэлтийг гаргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас хяналт, шалгалт явуулж 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр МУИС-д ирүүлсэн хариу албан бичигт “Улсын бүртгэлийн мэдээллийн санд Монгол Улсын Их Сургуулийн үүсгэн байгуулагч зөрүүтэй бүртгэгдсэн байсныг тус газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4855 дугаар дүгнэлтээр залруулсан” тухай мэдэгдсэн байна.

Улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь МУИС-ийн мэдээллийг залруулсан байдал

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар