Австралийн Засгийн Газрын Монголчуудад зориулсан Манлайлалын Тэтгэлэгт Хөтөлбөрийн Сургалт хариуцсан удирдагч Др. Алисон Атвеллийн “Манлайлалын тухай” лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Лектор: Алисон Атвелл
Др Алисон Атвелл нь Австралийн Кьюнсланд мужийн Саншайны Их сургуулийн Олон Улсын Төслийн багт боловсролын зөвлөх, Манлайлалын тэтгэлэгт хөтөлбөрийн сургалт хариуцсан удирдагчаар ажилладаг.
Хадагтай Алисон Кьюнсландын их сургуульд боловсролын докторын (Ed Doc) зэрэг хамгаалсан цагаасаа сургуулиудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд Кьюнсландын боловсролын салбарт багш болон оюутны зөвлөхөөр арван хоёр жил ажилласан байна.
Тэрээр сүүлийн 10 жилд Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр(AusAID), АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг(USAID), Азийн хөгжлийн банк(ADB), Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг(JICA), Дэлхийн банк(WB) зэрэг олон улсын байгууллагуудын Индонез болон Австралид хэрэгжүүлсэн төслүүдэд зөвлөх, хөтөлбөрийн удирдагч болон сургагчаар ажиллаж байсан туршлагатай.
Др.Алисон боловсролын салбарт явуулсан өөрийн судалгаа шинжилгээний ажил дээрээ тулгуурлан боловсролын манлайлал ба удирдлага сэдвээр хоёр ном хэвлүүлжээ.
Лекц болох огноо:2012 оны 10 сарын 18-ны өдрийн 16:00 цагт
Лекц болох газар: МУИС-н 1-р байрны дугуй заал
Эрдэмтэн судлаач, багш, оюутан та бүхэн энэхүү сонирхолтой лекцэнд сууснаар боловсролын салбарт төдийгүй өнөөгийн Монголын нийгэмд Манлайлагч болох урам зоригыг тань бадраах болно.
Зохион байгуулагчид: Австралийн засгийн газрын манлайлалын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчид, МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс
Холбоо барих: МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэсийн ахлах мэргэжилтэн Т.Хишигдулам
hishgue@gmail.com, 77307730-1149