“Карьер төлөвлөлт”-ийн сургалтад 200 гаруй суралцагч оролцлоо

Share Button

МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтсээс жил бүр зохион байгуулдаг “Орлоготой оюутан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт” өнөөдөр боллоо.

Тус сургалтад МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Доктор Ч.Лодойравсал, М-Си-Эс группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар уригдаж суралцагчдад сурч байх хугацаандаа болон ажлын байранд гараад хэрхэн карьераа төлөвлөх, амжилт гаргах талаар ярилцаж, уулзалт, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Уулзалтыг нээж ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг үг хэлэхдээ, МУИС нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мөшгих судалгаа, төгсөгчдийг ажиллуулж буй байгууллагуудын болон суралцагчдын сэтгэл ханамжийн судалгааг жил бүр хийж байна. Үүний үр дүн, үзүүлэлтэд тулгуурлан бид оюутнуудыг суралцаж байх хугацаандаа ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх, ажлын байрны ярилцлагад хэрхэн оролцох, CV бөглөхөд чиглүүлэг өгөх, хувь хүний хөгжил, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Түр ажлын байрны өдөрлөг” зохион байгуулж 3 үе шаттайгаар хэрэгжүүлдэг билээ. Эхний үе шат болох “Карьер төлөвлөлт”-ын сургалт маань өнөөдөр болж байна. Идэвхтэй оролцож байгаа нийт суралцагчид, хүрэлцэн ирсэн зочдодоо талархал илэрхийлье” хэмээлээ.

Өнөөдрийн сургалтад 200 гаруй суралцагч хамрагдаж зочдоос өөрсдийн сонирхсон асуултаа асууж, ажлын байрны болон суралцах хугацаандаа карьераа хэрхэн төлөвлөх талаар мэдээлэл авч ярилцсан юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар