Оюуны өлгий сургууль минь

Share Button

 

Шүлэг Д.Ган-Очир, Ая Г.Энхбаяр/МУГЗ/
CLASSIC GEM хамтлаг

Оюуны өлгий сургууль минь
МУИС-ийн сүлд дуу
Эх орны минь
Эрдэнийн их сургууль минь
Эрдмийн их оргил руу
Ивээж хөтлөх сургууль минь

Оюун билгийн
Од шүүрэх сургууль минь
Одоогийн шинэ монголын
Ирээдүйн итгэл сургууль минь
Дахилт: Миний их сургууль
Бидний их сургууль
Монголын их сургууль
Дэлхийн их сургууль

Үе үеийн төгсөгчдийн
Өөдлөн дэвжих сургууль минь
Үндэс тэлсэн амьдралын
Өөдөө ургах сургууль минь

Жаран дамжиж ирсэн
Жаргалын үүд сургууль минь
Өндөр босгоор алхуулсан
Өнө мөнхийн алдар минь
Дахилт: Миний их сургууль
Бидний их сургууль
Монголын их сургууль
Дэлхийн их сургууль

Монголын уулс талаар
Монголын ирээдүйг хөтөлсөн
Монголын оюуны өлгий
Монгол улсын их сургууль минь
Дахилт: Миний их сургууль
Бидний их сургууль
Монголын их сургууль
Дэлхийн их сургууль

Улаанбаатар 2012 оны 10 дугаар сар 05

Жич: 2012-2013 оны хичээлийн жилийн Оюутны урлагийн их наадмын үеэр “МУИС-ийн сүлд дууг хэн сайн дуулах вэ” гэдэг номинациар өрсөлдөх болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар