Оюутны байрнаас гадуур амьдарч буй оюутныг PCR шинжилгээнд хамруулах хугацааг нэг хоногоор сунгалаа

Share Button

Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй бүх аймаг руу буцах МУИС-ийн оюутнуудыг маргааш буюу 2020 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 08.00 цагаас эхлэн дахин нэг өдөр сунгаж PCR шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Өнөөдөр МУИС-ийн 1500 гаруй оюутан шинжилгээнд хамрагдсан юм. Оюутнууд шинжилгээнд хамрагдах тусгайлсан хуваарьтаа багтан PCR шинжилгээнд хамрагдахгүй бол орон нутаг руу буцах боломжгүй болохыг анхаарна уу.

PCR шинжилгээ хийх дүүрэг, сургуулийн байршил

Дүүрэг Байршил
Хан-Уул дүүрэг
Хан-Уул 114-р сургууль
Хан-Уул 32-р сургууль
Хан-Уул 15-р сургууль
Хан-Уул 41-р сургууль
Баянгол дүүрэг
Баянгол 38-р сургууль
Баянгол 141-р сургууль
Баянгол Эрдмийн өргөө сургууль
Баянгол Оюуны ундраа сургууль
Чингэлтэй дүүрэг
Чингэлтэй 37-р сургууль
Чингэлтэй 39-р сургууль
Сүхбаатар дүүрэг
Сүхбаатар 31-р сургууль
Сүхбаатар 4-р сургууль
Баянзүрх дүүрэг
Баянзүрх 87-р сургууль
Баянзүрх 102-р сургууль
Баянзүрх 21-р сургууль
Банзүрх 44-р сургууль
Сонгинохайрхан дүүрэг
Сонгинохайрхан Өнөр цогцолбор сургууль
Сонгинохайрхан 67-р сургууль
Сонгинохайрхан 106-р сургууль
Сонгинохайрхан 62-р сургууль

Сургуулийн нэр дээр дарж байршлыг харна уу.

Анхаарах зүйлс

  • Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.
  • Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.
  • Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү.
  • Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.

Жич: Оюутны байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд хуваарийг тодорхой болмогц зарлах болно.

МУИС-ийн ЗАХИРГАА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар