Нийт суралцагчдын анхааралд

Share Button

Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 9 дүгээр сарын 1-17, 11 дүгээр сарын 11-ээс 12 дугаар сарын 21-ийг дуустал сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. /Нийт 11 долоо хоног сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдсан/

Цахим сургалтын хэрэгжилтийг үнэлж, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор тандалт судалгаа зохион байгуулж байна. Энэхүү судалгааг 2020 оны 12 дугаар сарын 23-ны 18:00 цагаас эхлэн Сиси системээр авч эхлэх тул суралцагч та дурдсан цагаас хойш системд нэвтрэн дараачийн шалгалт эхлэхээс өмнө санал асуулгыг заавал бөглөнө үү.

Шалгалтын цагт тулгаж ороход асуулга бөглөөгүй тухай анхааруулга гарч ирэх тул наана нь урьдчилж бөглөсөн байхыг анхааруулж байна.

Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар