Мицубиши Корпораци нь нийгмийн хариуцлагын хүрээнд Мицубиши Корпорацийн Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг МУИС-тай хамтран хэрэгжүүлж эхлээд 8 дахь жилдээ тэтгэлэг олголоо. Тус тэтгэлэгт хөтөлбөр нь идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжин, хөгжүүлэх зорилготой юм.
2020-2021 оны хичээлийн жилийн Мицубиши корпорацийн тэтгэлгийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Батламж гардуулах ёслолын ажиллагаанд Японы элчин сайдын зөвлөх Хаяаши Шиничиро нээж үг хэллээ.
Энэ удаагийн Мицубиши корпорацийн тэтгэлэг гардуулах арга хэмжээнд МУИС, АШУҮИС, ШУТИС-ийн удирдлага болон тэтгэлэгт шалгарсан суралцагчид оролцсон бөгөөд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д-р Д.Бадмаанямбуу үг хэлж мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Арга хэмжээнд 3 сургуулийн суралцагчид нийт 6 баг болж “Бидний мэргэжил болон Мицубиши Корпораци” сэдвээр илтгэл хэлэлцүүлж МУИС-ийн 1-р баг шалгаран суралцагч бүр 100.000 төгрөгийн шагналыг хүлээн авлаа.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС