Торгоны замын их сургуулиудын оюутны эссэ бичлэг, илтгэл, гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

Share Button

Торгоны замын их сургуулиудын сүлжээнээс жил тутам гишүүн их, дээд сургуулиудынхаа оюутнуудын дунд зохион байгуулдаг уран илтгэл, эссэ бичлэг болон гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. МУИС нь Ази, Европ дахь 79 их, дээд сургуулийг нэгтгэсэн Торгоны замын их  сургуулиудын сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн байгууллага тул МУИС-ийн оюутан, суралцагчид та бүхэн доорх тэмцээнүүдэд оролцох боломжтойг дуулгахад таатай байна. 

  1. S-DECOS илтгэлийн тэмцээн

COVID-19 цах тахлын дэгдэлттэй холбогдуулан мэтгэлцээн, илтгэлийн тэмцээн (S-DECOS) онлайн байдлаар зохион байгуулагдана.

– Илтгэлийн сэдэв: Итгэл, найдвар ба Сovid19

– Бүртгүүлэх хугацаа: 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл. 

– Өргөдөл гаргах: Өөрийн илтгэлийг бичлэг болгон хурааж илгээнэ.

  1. PHOCOS гэрэл зургийн уралдаан

– Сэдэв: ‘Уламжлалт ба орчин үеийн Торгоны замын архитектур’

– Бүртгүүлэх хугацаа: 2021 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл.

  1. WRICOS эссэ бичлэгийн уралдаан

– Сэдэв: Торгоны замын дагуух энхтайван, хамтын хөгжил цэцэглэлт, соёлын олон янз байдлыг хадгалахад их сургууль, их сургуулийн оюутнууд юу хийж чадах вэ?

– Бүртгүүлэх хугацаа: 2021 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл.

Тэмцээний ялагчид 2021 оны Торгоны замын их сургуулиудын 7 дахь их чуулган уригдан оролцох эрхтэй болно. Дэлгэрэнгүй мэдээллийг http://sun-silkroadia.org/page/activity01_1 веб хуудаснаас үзнэ үү. 

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар