Арван оюутанд тэтгэлэг өглөө

Share Button

БНСУ-н санхүүгийн байгуулагын гол төлөөлөгч болох   АПРУ  Financial Group-ээр спонсоруулан байгуулагдсан оюутны тэтгэлгийн сангийн байгуулага юм.  2012 он 10 сарын 18 өдөр АПРУ  Financial Group- ын захирал Чой Юун нь МУИС- тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, “АПРУ ЭФ ЖЭЙ” тэтгэлгийн сангаас МУИС-н 10 оюутанд тус бүр  1сая вонны тэтгэлэг олгов.

2002 онд байгуулагдаж 2011он хүртэл 10-н жилийн хугацаанд сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутан, гадаадад сурч буй угсаа гарал нэгтэн  оюутан  зэрэг нийт 511 хүнд тэтгэлэг олгожээ.  Мөн 2012 онд “ Аз жаргалыг хуваасан сургалтын тэтгэлэг” гэсэн кампанит ажлын хүрээнд 500 оюутанд тэтгэлэг олгов. Энэхүү тэтгэлгийн сан нь оюутан сурагчидад дэмжлэг өгөх боловсролыг хөхүүлэн дэмжих гэсэн чиглэлээр хөгжин дэвшиж байна.

Гадаадад сурч буй угсаа гарал нэгтэн  оюутанд тэтгэлэг олгох нь 2008 оноос Японы угсаа гарал нэгтэн  оюутанд тэтгэлэг олгосоор эхлэж, 2009 онд Хавай State-University-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, оюутнуудад тэтгэлэг олгосон. 2010 онд Хятад улсын Бээжингийн их сургуулийн оюутанд тэтгэлэг олгож мөн  Азийн улсаас угсаа гарал нэгтэнг хайн дэмжиж оюутны тэтгэлэг олгох зэргээр жил бүр хүрээгээ тэлсээр байна.

2012 он 10 сарын 18 өдөр 10:30 МУИС төв байрны “Дугуй заал”-д хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тэтгэлэг олгох арга хэмжээ зохион явагдлаа. БНСУ талаас АПРУ  Financial Group-ын захирал Чой Юун, зөвлөх Жан Хунрёл, Бак Чанбун, Кан Гүчол, Мүн Хунсүн, Ким Чаншиг  нарын болон  МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Р. Ринчинбазар, МУИС-ийн ХЗС-ийн захирал Д. Солонго,  дэд захирал Н. Лүндэндорж, ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Баярцэцэг, БШУЯ-ны дээд боловсролын ахлах мэргэжилтэн Шинэбаяр,  ХЗС-ийн сургалтын албаны дарга Ц. Хүрэл-очир нар оролцсон юм.

Тэтгэлгэгт хамрагдсан оюутны нэрс:

Д. Дэлгэрсайхан – МУИС ХЗС 2 курс

Н. Лхагвадорж- МУИС ХЗС  2 курс

Б. Мөнхзул- МУИС ХЗС  2 курс

С. Цэвэл- МУИС ХЗС 2 курс

С. Мөнх-амгалан- МУИС ХЗС 2 курс

Н. Дэлгэрнаран- МУИС ХЗС 2 курс

А. Ундралзориг- МУИС ХЗС 4 курс

Ч. Отгонжигмэд- МУИС ХИС 2курс

Р. Өгөөмөр- МУИС ГГС 4 курс

Э.Оюунэрдэнэ- МУИС ХЗС  1 курс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар