Монгол Улсын Их Сургууль гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж АНУ-ын Миссиссиппигийн их сургуультай (Mississippi State University, https://www.msstate.edu/) хамтран ажиллах санамж бичиг шинээр байгууллаа. Миссиссиппигийн их сургууль нь 1878 онд байгуулагдсан, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэлийн цогц сургалттай, 12 коллеж, бүрэлдэхүүн сургуультай, бакалавр, магистр, докторын болон мэргэжлийн зэрэг олгох 180 гаруй хөтөлбөр хэрэгжүүлдэг судалгааны их сургууль юм.
Тус сургууль нь ARWU 2020 эрэмбийн дагуу дэлхийд 501-600-д жагсдаг, хөдөө аж ахуй, ойн мэргэжлийн чиглэлээр дэлхийд QS WUR 2021 эрэмбийн дагуу 251-300-д жагсаж буй чансаатай их сургууль юм. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд эрхэм багш, судлаач та бүхэн Миссиссиппигийн их сургуультай сургалт, судалгаа шинжилгээний ажлын хүрээнд хамтран ажиллах боломж бий болж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС