АЖЛЫН БАЙРНЫ НЭР:
МОНГОЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН–д Захирлын туслах–эрдэм шинжилгээний туслах ажилтны орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.
ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:
– Монгол судлал, эх бичиг, сурвалж судлал, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, менежментийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй
– Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга туршлагатай
– Албан хэрэг хөтлөх чадвартай, хүнтэй харьцах соёлтой, багаар ажиллах чадвартай
– Сурвалжийн болон англи, япон бусад гадаад хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэн
– Компьютерийн хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах, монгол бичгээр унших, компьютерт шивэх бүрэн чадвартай
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
– Төрийн албан хаагчийн анкет
– Цээж зураг 2 хувь
– Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
– Ажил байдлын тодорхойлолт
– Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
– Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
БҮРТГЭЛ: 2012 оны 10 дугаар сарын 22-ноос 24-ний өдрийн 09.00-18.00 цагийн хооронд Хичээлийн I байрны 201 тоот өрөөнд бүртгэнэ.
Харилцах утас: 77307730-1116