МУИС-ийн Стратегийн төлөвлөгөөний “Технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэх, боловсролын онлайн болон нээлттэй эхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтад ашиглах” зорилтын хүрээнд багш нарыг сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлийг цахим болгон бэлтгэх, зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулах үүднээс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны А/89 тоот Захирлын тушаалаар “МУИС-ийн цахим хичээлийн журам“-ыг батлан мөрдөхөөр болсон.
Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсээс авсан санал асуулгаар 111 багш Цахим сургалтын журмын дагуу бүрэн хэмжээний цахим хичээл бичүүлэх санал ирүүлсэн.
Уг санал гаргасан багш нарт зориулсан журмын танилцуулга болон цахим хичээл бичүүлж эхлэхэд ямар бэлтгэл шаардлагатай талаарх вебинарыг МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулах гэж байна.
Вебинар нь 2021 оны 1 дүгээр сарын 29 -ний Баасан гарагт 12:00 цагаас Microsoft Teams платформ дээр зохион байгуулагдах тул сонирхсон багш нар өргөнөөр оролцоно уу.
Вебинарын тойм:
Нэр |
Харьяалагдах нэгж |
Агуулга |
С. Отгонцэцэг |
БХЦСТ-ийн эрхлэгч |
Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн цахим сургалттай холбоотой хийж байгаа үйл ажиллагаа |
Н. Пүрэвцогт |
ХЧБХ-ийн дарга |
“Цахим сургалтын түр журам” танилцуулга |
М. Хатанзоригт |
БХЦСТ-ийн мэргэжилтэн |
Цахим хичээлийн видео агуулга бэлтгэх тухай |
Хэзээ: 2021 оны 1 дүгээр сарын 29-ны Баасан гараг, 12:00 цаг
Хаана: Microsoft Teams ашиглан цахимаар
Вебинарт сонирхсон бүх багш орох боломжтой ба хамрагдах багш нар ЭНД дарж МУИС-ийн цахим хаягаар (@num.edu.mn) Teams дээрх багт орно уу.
Вебинарт оролцох санамж: Teams програм дээрх багт ороод багш нар өөрсдөө meeting үүсгэлгүй, вебинарын зохион байгуулагчийн үүсгэх meeting-д Join хийж оролцох ёстойг анхаарна уу!
БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ