МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнуудад зориулсан бие даалтын төв энэ 10-р сарын 18-нд нээлтээ хийлээ. Төвийн нээлтийн ёслолд сургуулийн захиргаа, сургалтын алба, номын сангийн ажилтнууд, оюутны төлөөлөл оролцов. Нээлтийн ёслолд сургуулийн захирал, доктор, профессор Ж. Октябрь үг хэлж алд цэнхэр хадаг, дурсгалын түлхүүрийг Оюутны холбооны тэргүүнд гардуулан өгсөн юм. Нэг ээлжиндээ нийт 32 оюутанд үйлчлэх боломжтой энэ төв сургуулийн номын сангийн дэргэд ажиллах бөгөөд төвийн байрыг засварлаж тохижуулах, ширээ сандал, техник хэрэгслээр тоноглоход 6 сая гаруй төгрөг зарцуулжээ.