МУИС-ийн ХШУИС, АШУҮИС-ийн МАУОУС хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

Share Button

МУИС-ийн ХШУИС-ийн захирал Д.Бямбажав, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль (МАУОУС)-ийн захирал Д.Цэнд-Аюуш нар 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

ХШУИС-ийн Биоорганик хими-Фармакогнозын лаборатори (профессор Ж.Батхүү), МАУОУС –ийн Уламжлалт жор судлалын тэнхим  (доктор Б.Цэрэнцоо) хооронд эмийн түүхий эдийн химийн найрлага, фармакологийн судалгаа, технологийн шинэчлэл бүхий уламжлалт эмийн  хөгжүүлэлт хийх, магистрант, докторантын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан кредит солилцох,  материаллаг бааз, хүний нөөцөө харилцан үр ашигтай  хамтран ашиглах зэргээр  хамтын ажиллагаагаа эхлүүлэх болов.   

Цаашид хоёр сургуулийн бусад тэнхим, лаборатори, судлаачид ч идэвхтэй оролцох замаар хамтын ажиллагаа улам өргөжих боломж байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж байсан юм.                                     

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар