МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн зорилтуудын хүрээнд дэлхийн болон Азийн тэргүүлэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр МУИС болон Хонг Конгийн их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд 2021 оны намрын улиралын тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.
Шаардлага:
- МУИС-д 2-оос дээш улирал идэвхтэй суралцаж байгаа бакалавр, магистр, докторын оюутан байх
- Сурлагын дүн В буюу голч дүн 3.0 түүнээс дээш байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй буюу багадаа IELTS 6.5, TOEFL 93 оноотой байх /хүчинтэй батламж хавсаргах/
Бүрдүүлэх бичиг баримт (бүх материал англи хэл дээр байна):
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр)
- Англи хэлний онооны батламж: IELTS 6.5, TOEFL 93
- 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар (JPG, PNG)
- Паспортын хуулбар
Хамрагдах оюутны тоо: 2 оюутан
Хөтөлбөр: Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалтыг https://aal.hku.hk/studyabroad/avail_program.php?id=26&type=incoming холбоосоор нэвтэрч үзнэ үү.
Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон холбогдох бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон int_rel@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
Нэмэлт мэдээллийг https://aal.hku.hk/studyabroad/avail_program.php?pid=5&type=incoming холбоосор нэвтэрч үзнэ үү.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС