Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+) хөтөлбөрийн хүрээнд Чехийн Масарик их сургуульд бакалаврын болон ахисан түвшний хөтөлбөрийн богино хугацааны солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна. Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн үндсэн суралцагч байх ёстой бөгөөд МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана.
Хөтөлбөрийн хугацаа, хамрагдах хүний тоо:
- Оюутан солилцоо: 1 хичээлийн улирал буюу 5 сар (1 оюутан)
Тэтгэлгийн хэмжээ: Замын зардал болон сарын 800 еврогийн тэтгэлэг олгоно.
Тавигдах шаардлага:
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй буюу IELTS 5.5, TOEFL IBT 70 оноотой байх
- Бакалаврын оюутан МУИС-д 2-оос дээш, ахисан түвшний оюутан 1 болон түүнээс дээш улирал суралцсан байх
Бүрдүүлэх материал: /Дараах материалуудыг англи хэл дээр бүрдүүлнэ./
- Суралцах захидал буюу Motivation letter
- Товч танилцуулга/ CV
- Оюутны тодорхойлолт
- Дүнгийн албан ёсны тодорхойлолт
- Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж
- Докторын оюутан бол Масарик их сургуулийн зөвлөх багшийн зөвшөөрсөн захидал болон судалгааны төлөвлөгөө
- Паспортын хуулбар
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 30 хүртэл
Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн int_rel@num.edu.mn цахим хаягаар явуулна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү: https://czs.muni.cz/en/student-from-abroad/exchange-non-degree-studies/erasmus-icm#current-offer-ac-year-2021-22
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС