Эрдэм шинжилгээний хэлтэс чатбот ажиллуулж эхэллээ

Share Button

МУИС-ийн Эрдэм шинжилгээний хэлтэс нь өөрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, үйлчилгээг сайжруулах зорилгоор автомат хариулагч чатботыг ажиллуулж эхэлжээ. Энэ чатбот нь МУИС-ийн багш, ажилтнуудын асуултад Microsoft Teams сувгаар хариулах боломжтой. Одоогийн байдлаар чат бот дараах зүйлсийг хийж чадна.

  • Б цагийг системд бүртгүүлэх, багц цаг тооцох талаар зөвлөмж өгөх
  • Төсөл хэрхэн бүртгүүлэх, баталгаажуулах талаар заавар, зөвлөмж өгөх
  • Судалгааны суурь зардлыг системд бүртгүүлэх, баталгаажуулах талаар зөвлөх
  • Түгээмэл асуулт хариултын сангаас хариулах

Та чатботыг Teams программын үндсэн хайлтын хэсгээс ЭШХ чат-бот нэрээр хайж түүнтэй холбогдоорой.

Түүнтэй мэндлэхэд тэр юу хийж чадахаа танд хэлэх юм. Та санал болгож буй товчлуур дээр дарж мэдээлэл авах боломжтой. Жишээ нь, Б цаг тооцох дүрэм журам, системд бүртгүүлэхэд заавар, зөвлөмж зэрэгт гарын авлага, лавлах байдлаар ажиллаж таны асуусан асуултад шуурхай хариулах болно.

Үүнээс гадна, та Асууя? гэж бичээд ЭШХ-ийн түгээмэл асуулт хариултын сангаас өөр бусад олон асуултын хариултыг авах боломжтой. Жишээлбэл, дараах шиг асуултыг асуугаад үзээрэй.

  • Төслийн зардлаа хаанаас авах вэ?
  • Суурь зардлын хүсэлтээ хэзээ гаргах вэ?
  • Төслөө хаах гэсэн юм. Төслийг яаж хаах вэ?
  • Хэрэгжээд дууссан төслөө бүртгүүлж болох уу?
  • Бүртгүүлсэн төсөл ЭШММС-д орж ирэхгүй бол яах вэ?
  • Ямар хугацаанд хамаарах Б цагийн ажлыг мэдүүлэх вэ?

Дашрамд дурдахад “… удахгүй бусад зүйлсийг хийж чаддаг болно :)” гэж хэлж байгаа нь энэ чатбот цаашдаа олон зүйлд суралцаж чадвар нь байнга нэмэгдэж явах болно гэдгийг хөгжүүлэгч, ЭШХ-ийн дарга Г.Амарсанаа хэлж байсан. ЭШХ-т байнга ирдэг асуулт, хариултаар тогтмол баяжуулж явах тул таныг дараа ирэхэд хариулж чадаагүй асуултууддаа хариулж чаддаг болсон байх нь.

МУИС-ийн багш, ажилтнууд ганцхан асуулт асуух гээд утсаар залгаад авахгүй тохиолдол, и-мэйл бичээд хариугаа хүлээж байж авах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чатботыг ашиглах боломжтой болжээ.

Чатбот нь аливаа үйлчилгээг хүмүүст хүргэх шинэ хэлбэрийн арга билээ. Хүмүүс вэб сайтын олон салбар хуудсуудаар дамжин мэдээллийг хайж олохоос илүү хялбар аргаар сонирхож буй зүйлээ шууд бичиж асуух боломжтой байдаг. Энэхүү чатботыг Microsoft Azure, Office 365 үүлэн технологи, тэнд санал болгож буй үйлчилгээнүүдийг ашиглан хөгжүүлжээ. Түгээмэл асуулт, хариултын санг Microsoft Azure Cognitive Service-ийг ашиглан бүтээсэн бөгөөд хиймэл оюун, машин сургалтын арга хэрэглэдэг юм байна. Энэ нь чатбот үндсэн программын цаана нь хоршиж ажилладаг.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар