МУИС-ийн Улс төр судлалын тэнхимээс 2014 онд санаачлан эхлүүлсэн “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” хэвлэлтээс гарч өнөөдөр /2021.03.12/ нээлтээ хийлээ. Энэхүү толь бичиг нийгэм, улс төр, философи, эрх зүй, эдийн засаг, төрийн захиргаа зэрэг салбаруудын 10 гаруй байгууллагын 30 гаруй эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зохиогчдын багийн хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэл зүтгэл, идэвхтэй оролцооны үр дүнд бүтсэн бүтээл юм.
Нэвтэрхий толь бичиг зохиогдох нь салбар шинжлэх ухааны хөгжлийн явц, сургалт судалгаа хийх эрдэмтэн судлаачдын нөөц тодорхой түвшинд бүрэлдсэн байгааг илтгэх үзүүлэлт юм. МУИС-ийн Улс төр судлалын тэнхим 1967 онд үндэс сууриа тавьж, 1991 оноос дахин шинээр зохион байгуулагдсанаасаа хойш улс төрийн шинжлэх ухааны үндэсний хэмжээний гол төв болсон.
Тус нэвтэрхий толь бичигт улс төрийн шинжлэх ухааны өргөн хэрэглэгддэг 1000 гаруй нэр томьёог боловсруулж, мэдлэгийг нийтийн хүртээл болгож түгээж байгаа анхны бүтээл бөгөөд их сургууль, салбар тэнхимийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын илрэл боллоо.
Номын ерөнхий редактор
- Профессор Ж. Төртогтох, МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч
- Профессор С. Мөнхбат, БШУЯ-ийн ШУТБГ-ын дарга
Номын редактор
- Гавъяат багш, профессор Ц. Ганболд, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим
- Профессор С. Базарпүрэв, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим
Төслийн зохицуулагч
- Доктор Д. Бумдарь, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим
Зохиогчид
- Др, П. Амаржаргал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
- Др, Д. Баасансүрэн, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр эрх зүйн салбарын ажилтан
- Д.Бадамдаш , МУИС-ийн Улс төр судлалын тэнхим
- Дэд профессор, Ц. Батболд, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим
- Шинжлэх ухааны доктор, Д. Болд-Эрдэнэ, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр эрх зүйн салбар
- Др, Бумдарь, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим
- Проф Ё. Довчин, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим
- А. Жамбал, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр эрх зүйн салбар
- Др, Ж.Жаргал, Удирдлагын академи, Бодлого, Улс төр судлалын тэнхимийн
- Др, С. Зулпхар, ХНХЯ-ны дэд сайд
- Др, З. Лхагвадорж , Сангийн Яамны төслийн зөвлөх
- Дэд профессор, С. Мөнхбат, БШУЯ-ийн ШУТБГ-ын дарга
- О. Мөнхжаргал, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим
- Др, М. Мөнхзул, ХААИС-ийн Эдийн засаг, Бизнесийн сургууль, Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхим
- Дэд профессор, Ц. Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн
- Др, Д. Мягмарсүрэн, Удирдлагын академи, Мэргэжил дээшлүүлэх институтын захирал
- Др, Н. Мягмарцоож, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга
- Др, Д. Одмаа, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Нийгмийн ухааны салбар
- Др, Б. Одгэрэл, ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал
- Др, С. Оюунбилэг, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн доктор
- Др, Д. Оюунгэрэл, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим
- Д. Оюунчимэг, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим
- О. Пүрэвдорж, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн магистр
- Др, Л. Сарангэрэл, МУБИС-ийн Нийгмийн Ухааны тэнхим
- Б. Сэмжидмаа, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн докторант
- Дэд профессор, Я. Төгөлдөр, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль,Нийгмийн Ухааны салбарын эрхлэгч
- Др, Я. Төмөрбаатар, Монгол улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
- Проф, Ж. Төртогтох, МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч
- Др, Д. Түмэнжаргал , МУИС-ийн Улс төр судлалын тэнхим
- Др, Ундрах, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим
- Др, О. Хатанболд, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр эрх зүйн салбарын эрхлэгч
- Др, Г. Цэнд-Аюуш, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим
- Др, Б. Энх- Амгалан, МУИС-ийн Бизнесийн сургууль
- Др, Б. Энхмандах, Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд
- Др, Б. Эрдэнэдалай, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим