МУИС-ийн хоёр багш Япон Улсад эрдмийн зэргээ амжилттай хамгааллаа

Share Button

МУИС-ийн ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Б.Золбоо нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Япон Улсын Токиогийн Их Сургуульд “Analysis and Calibration Techniques of Modulated Wideband Converter for High-Precision Sub-Nyquist Sampling System” сэдвээр докторын зэргээ хамгаалж дипломоо гардан авлаа.

Багш Б.Золбоо нь олон улсын сэтгүүлийн гурван өгүүлэл, олон улсын хурлын нэг өгүүлэл, патент нэгийг тус тус туурвиж Токиогийн Их Сургуулийн Докторын шилдэг диссертацийн ажил шагнал авч маш амжилттай суралцаж төгссөн байна.

Доктор Б.Золбоо болон Монгол талын удирдагч ЭХИТ-ийн дэд профессор М.Баярпүрэв нарын цаашдын эрдэм, судлалын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

МУИС-ийн ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Б.Төрмандах нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Япон Улсын Токио Метрополитан Их Сургуульд IEEE-Fellow, IEEJ-Fellow, Токио Метрополитан Их Сургуулийн дэд захирал, профессор Тошихиса Шимизүгийн удирдлага дор Хүн амын нягтаршил багатай нутагт зориулсан нэг фазын цахилгаан үүсгүүрийн систем” (Single-Phase Power Generation System for Depopulated Area) сэдвээр докторын зэргээ амжилттай хамгаалж, дипломоо гардан авлаа.

Багш Б.Төрмандах болон Монгол талын удирдагч тус тэнхимийн дэд профессор Д.Баясгалан нарын цаашдын эрдэм, судлалын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар