Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлгийг гардууллаа

Share Button

Иргэн бүрд насан туршийн сурч боловсрох, ажил мэргэжлийн сонголтоо хийх, ажил мэргэжлийн хөгжлийн замаа удирдах, мэргэжлээрээ тасралтгүй өсөж хөгжихөд нь туслах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах чадамж бүхий ажил мэргэжлийн зөвлөхийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор салбар дундын магистрын хөтөлбөр 2017 оны хичээлийн жилээс нээгдэн элсэлт авч эхэлсэн.

Тус хөтөлбөрийг бодлогын түвшинд ХНХЯ, БСШУСЯамнаас дэмжлэг үзүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ), ADB зэрэг донор байгууллагуудаас сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, багш нарын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх зэргээс гадна суралцагчдад сургалтын тэтгэлгийн дэмжлэгийг үзүүлж ирсэн. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрт элсэн суралцаж буй ахисан түвшний суралцагчдад энэхүү тэтгэлгийг хоёр дахь жилдээ олгож байна.

2020-2021 оны хичээлийн жилийн зарлагдсан тэтгэлэгт ШУС-НУС-ын Ажил мэргэжил судлал хөтөлбөрийн ахисан түвшний суралцагч Цэрэндорж овогтой Одончимэг шалгарч 50.000 иений тэтгэлгийг хүлээн авлаа. Тус тэтгэлэгт шалгарсан суралцагчид МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал Б.Болд-Эрдэнэ, Хөтөлбөрийн ахлагч, Улс төр судлалын тэнхимийн багш Д.Бумдарь нар сургалтын өндөр амжилт хүсэж тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.

 

ШУС-Нийгмийн ухааны сургууль
Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар