Хайж байна...

“Оюуны өмч ба гарааны бизнес” онлайн сургалт, хэлэлцүүлэгт урьж байна 

Share Button

 

Жил бүрийн 4 дүгээр сарын 26-нд тохиодог Дэлхийн оюуны өмчийн өдрийг энэ жил “Оюуны өмч ба Жижиг дунд үйлдвэрлэл: Шинэ санаанаас шинэ зах зээл рүү” уриан дор тэмдэглэж байна.  

МУИС нь “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд эрдэмтэн, судлаачид судалгааны үр дүнд бий болгосон шинэ бүтээл, санаагаа гарааны бизнес болгохтой холбогдох оюуны өмчийн эрхзүйн асуудлаар “Оюуны өмч ба гарааны бизнес” онлайн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  

Зохион байгуулагч:  

  • МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төв 

Хамтран зохион байгуулагч:  

  • Оюуны өмчийн газар 
  • Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо 

Хэзээ:  2021.04.29-ний өдрийн 14:00-16:30 цаг 

Хөтөлбөр 

Хугацаа 

Үйл ажиллагаа 

14:00–14:10  Нээлтийн үг 

  • МУИС–ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал 

Зочны мэндчилгээ 

  • ОӨГ-ын дарга Б.Энхсүх 
  • МОӨИТХ-ны Тэргүүн Д.Эрдэнэчимэг 
14:10–14:20  “МУИС–ийн гарааны компани ба оюуны өмчийн бодлого, холбогдох журам” 

МУИС-ийн ИТДТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн 

14:20–14:35  “Оюуны өмчийн хууль, эрхзүйн орчны шинэчлэл”  

ОӨГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга С.Ганзориг 

14:35–14:50  “Зохиогчийн эрх ба бүтээлийн хуулбарлалт (плажиаризм)” 

МОӨИТХ-ны Тэргүүн Д.Эрдэнэчимэг 

14:50–15:10  “Барааны тэмдэг, газарзүйн заалт” 

МОӨИТХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Гэрэл 

15:10–15:30  “Шинэ бүтээл, ашигтай загвар” 

МОӨИТХ-ны Гүйцэтгэх захирал С.Цогзолмаа,  

15:30–15:50  Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах 

ОӨГ-ийн шинэ бүтээлийн шинжээч, TISC хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл 

15:50–16:30  Хэлэлцүүлэг 

 

Бүртгүүлэх холбоос:  https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc1TWTGwa6fz5a8-Fo-zInjAXk0wqVukTKffBfzoyYwIQ-A5w/viewform  

Холбоо барих: Утас: 77307730-1141, Имэйл: tto@num.edu.mn 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар