Турк Улсын Сулейман Демирел их сургуулийн багш, оюутны Эрасмус+ солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+) хөтөлбөрийн хүрээнд Турк улсын Сулейман Демирел их сургуульд (Süleyman Demirel University) зарлагдсан мэргэжлийн чиглэлээр МУИС-ийн багш (1), оюутны (1) богино хугацааны солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл мэдүүлэхийг урьж байна.

Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн Химийн инженерчлэл (Chemical engineering and processes) мэргэжлийн чиглэлээр ажилладаг үндсэн орон тооны багш болон идэвхтэй суралцаж буй оюутан байх шаардлагатай (өөр хөтөлбөрөөр суралцдаг оюутан болон өөр мэргэжлийн чиглэлийн багш нар хүсэлт гаргах боломжгүйг анхаарна уу).

Хөтөлбөрийн хугацаа, хамрагдах хүний тоо:

  • Багш/ажилтан солилцоо: 7 хоног (1 хүн)
  • Оюутан солилцоо: хичээлийн нэг улирал буюу 5 сар (1 хүн)

Тэтгэлгийн хэмжээ:

  • Замын зардал: 820 евро
  • Оюутны амьжиргааны тэтгэлэг: сард 800 евро
  • Багш, ажилтны амьжиргааны тэтгэлэг: өдөрт 140 евро

Оюутан солилцоо:

Тавигдах шаардлага:

  • Химийн инженерчлэл мэргэжлээр идэвхтэй суралцаж буй бакалавр, магистр, докторын аль нэг хөтөлбөрийн оюутан байх
  • Англи хэлний багадаа В1 түвшний мэдлэгтэй байх
  • Сурлагын голд дүн багадаа 2.5 GPA байх

Бүрдүүлэх материал:

  • Паспорт
  • Оюутны тодорхойлолт
  • Дүнгийн тодорхойлолт
  • Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж
  • Цээж зураг

Дээрх материалуудыг англи хэл дээр бүрдүүлэн https://forms.gle/pqPyLQ3zV7fGAzVU8 холбоосоор нэвтэрч, цахим өргөдлийн маягт мэдүүлнэ.

Багш, ажилтан солилцоо:

Тавигдах шаардлага:

  • Химийн инженерчлэл мэргэжлээр чиглэлээр ажиллаж буй МУИС-ийн үндсэн орон тооны багш байх
  • Англи хэлний багадаа В2 түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Паспорт
  • Ажлын тодорхойлолт (албан тушаал, ажилласан хугацааг тусгасан)
  • Ажлын туршлага, бүтээлийн жагсаалт зэргийг багтаасан товч танилцуулга/ CV
  • Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж
  • Цээж зураг

Дээрх материалуудыг англи хэл дээр бүрдүүлэн https://forms.gle/nRZYk4XxK9WtEorc6 холбоосоор нэвтэрч, цахим өргөдлийн маягт мэдүүлнэ.

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 6 сарын 15 өдрөөс- 2021 оны 6 сарын 30 өдөр хүртэл Сонгон шалгаруулалтын дүнг зарлах хугацаа:

Багш солилцоо: 2021 оны 7 сарын 7 өдөр Оюутан солилцоо: 2021 оны 7 сарын 5 өдөр

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар