Монгол Улсын Их Сургууль болон Харилцаа Холбооны Зохицуулах Хороо хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль болон Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын зохицуулагч болох Харилцаа холбооны зохицуулах хороо хооронд эрдэм шинжилгээ, судалгааны олон талт ажлуудыг хөгжүүлэх, дэмжих, эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлд төр болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Г.Чинзориг, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга З.Эрдэнэчулуун болон талуудын хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөл оролцов.


Талууд санамж бичгийн хүрээнд мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшил, шинэ технологи, инноваци, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны болон салбар дундын судалгааны ажил хийх, судалгаандаа ахисан түвшний оюутнуудыг оролцуулах, төсөл, хөтөлбөр болон олон талт зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх, талуудын хүний нөөцийг чадавхжуулах, бэхжүүлэхэд хамтарч ажиллана.

 

Хамтын ажиллагааны хэлтэс

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар