СЛАВ СУДЛАЛЫН ТЭНХМИЙН 20 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

Share Button

МУИС-ийн ГХСС-ийн Слав судлалын тэнхмийн 20 жилийн ойн баярын хурал  2012 оны 10 сарын 27 нд МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.

Баярын хурлыг нээж МУИС-ийн ГХСС-ийн дэд захирал д-р / Ph.D/,проф Д. Сайнбилэгт үг хэллээ. Слав судлалын тэнхмийн эрхлэгч д-р / Ph.D/,проф Н. Нансалмаа “ Слав судлалын тэнхим -20 жил” сэдэвт тус тэнхмийн үүсэл хөгжил, өнөөгийн байдал, хэтийн зорилгыг тодорхойлсон илтгэл тавьсан юм.

МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал д-р/ Ph.D/, проф  А. Галтбаяр, ГХСС-ийн дэд захирал д-р / Ph.D/, проф Д. Сайнбилэгт, БНЧУ-аас Монгол улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова, БНПУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх Кшиштоф Добровольски тэргүүтэй төлөөлөгчид, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Михайлов Евгений Георгиевич, Монгол дахь БНПУ-ын Өргөмжит консул Д. Ганхуяг, ГХСС-ийн бусад тэнхим, төгсөгчид, оюутнууд  мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.

Баярын хурлын үеэр Слав судлалын 20 жилийн ойг тохиолдуулан тэнхмийн ахмад багш Егорова Г.И, У. Сэлэнгэ, Ж. Алтангэрэл нарыг Монголын энхтайван найрамдлын төлөө холбооны “ Хүндэт медаль” –иар шагнасныг МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал / Ph.D/,проф  А. Галтбаяр гардуулав.

Хурлын үеэр Слав судлалын тэнхим шилдэг төгсөгчдөө шалгаруулсан юм.

–          1995 оны төгсөгч МУИС-ийн НШУС-ийн багш д-р / Ph.D/, дэд.проф Ч. Чойсамба

–          1999 оны төгсөгч МУИС-ийн ОУХС-ийн багш д-р / Ph.D/  С. Энхцэцэг

–          1997 оны төгсөгч МУИС-ийн ОУХС-ийн багш д-р / Ph.D/   Ж. Баттогтох

–          2000 оны төгсөгч Д. Энхтуул

–          2001 оны төгсөгч В. Ойдов

–          2008 оны төгсөгч “ЕТV” телевизийн гадаад харилцааны менежер, гадаад мэдээний редактор нэвтрүүлэгч Х. Уянга

–          2008 оны төгсөгч Монгол дахь БНПУ-ын Өргөмжит консулын ажилтан Г. Энхцэцэг

–          2010 оны төгсөгч Г. Гантуяа

–          2011 оны төгсөгч Б. Дорждэрэм

Баярын хурлын уеэр  Слав судлалын тэнхмийн 20 жилийн ойд зориулан гаргасан “ Слав судлалын тэнхим- 20 “ ном,  баримтат киноны нээлт болов.

Слав судлалын тэнхмийн орос, польш, чех хэлний салбарын оюутнуудын урлагийн тоглолт баярын хурлын бас нэгэн сэтгэл догдлуулсан мөч байлаа.

Слав судлалын тэнхмийн үе үеийн багш, ажилтан, төгсөгчид, оюутнууддаа баярын мэнд  хүргэе!

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар