МУИС | Өмнөговь аймагтай хамтран ажиллана

Share Button

2021.07.2829-ний өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн удирдлага, бүрэлдэхүүн Өмнөговь аймгийн Даланзадгад, Номгон суманд ажиллав.

2021.07.28-ны өдөр МУИС болон Өмнөговь аймгийн ЗДТГ хоорондын хамтын ажиллагааны гэрээболон аймгийн ЕБС-ийн багш нарыг чадваржуулах,боловсролын үр өгөөжид нөлөөлөх хүчин зүйлийн судалгаасэдэвт сургалт, судалгааны захиалгат төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөө, боломжуудын талаар хэлэлцсэн. Гэрээний гол зорилго нь Талууд хамтран эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх кластерийн санаачилга боловсруулах, Аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, албан хаагчдад болон ЕБС-ийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт зохион байгуулах, судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, аймагт нэн шаардлагатай мэргэжлүүдээр МУИС-ийн сургуульд суралцуулах, тэтгэлэг олгох, МУИС-ийн ахмад багш, профессоруудыг аймгийн сургууль, боловсролын байгууллагад “Эрдмийн Элч”-ээр ажиллуулахад оршино.

Үйл ажиллагаанд МУИС-ийн Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ганбат, ШУС-ийн БУС-ын Математикийн тэнхимийн дэд профессор Д.Түмэнбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч Ч.Баяржаргал, НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн, зөвлөх Б.Баяржавхлан, БСУГ-ын дарга Б.Батболд, НБХ-ийн Боловсролын бодлого хариуцсан мэргэжилтэн Т.Мөнгөнтуул нар оролцов. Мөн тус өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын шинэ бүтээн байгуулалтууд болох театр, музей, соёл, спортын цогцолбор, 5 дугаар 10 жилийн сургууль, мод үржүүлгийн газар, ойжуулалтын талбайтай танилцсан.


202
1.07.29-ний өдөр “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзаж Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт МУИС-ийн сургалт, судалгаан төв байгуулан уул, уурхайн нөхөн сэргээлт, говийн бүсийн ой үржүүлгийн газар байгуулж хамтран ажиллах талаар санал солилцож санамж бичиг байгуулан, төсөл хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэхээр тохиров. Тус өдөр Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүүгээр ахлуулсан баг Номгон сумын Богт болон Дэрсний Ус багийн нутагт ажиллаж сум, багийн удирдлага, ард, иргэдэд сургалт, судалгааны төвийн төслийг танилцуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй газрын зураглал, байршлийг тодорхойлох ажлуудыг гүйцэтгэв.

Хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар