Төрийн өмчит 6 их сургуулийн захирлуудын хамтарсан тушаал гарлаа

Share Button
Монгол Улсын төрийн өмчит их сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2021-2022 оны хичээлийн жилд хийх ажлуудыг тодорхой болгох зорилгоор төрийн өмчит 6 их сургууль (МУИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС) -ийн захирлуудын хурлын шийдвэрийг үндэслэн хамтарсан тушаал гарлаа.
Тус тушаалд:
  1. Төрийн өмчит 6 их сургуулийн “Хөгжлийн бодлого”-ын баримт бичигт үнэлгээ хийх
  2. Их сургуулийн үлгэрчилсэн дүрэм боловсруулах
  3. Эрх зүйн баримт бичигт хэлэлцүүлэг зохион байгуулж, санал зөвлөмж боловсруулах
  4. Их сургуулийн багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах
  5. Их сургуулийн багшийн хөгжлийн нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх
  6. Төрийн өмчит 6 их сургуулийн багш, ажилчдын эрүүл мэндийн үзлэгийн багц гаргаж, урьдчилан сэргийлэх үзлэгийг АШУҮИС-ийн эмнэлэгүүдийг түшиглэн зохион байгуулж хэвших
  7. Элсэлтийн болон сургалтын чанарыг дээшлүүлэх
  8. Ахисан түвшний суралцагч 2021 оны 9 сарын 1 нээс , бакалаврын түвшний оюутнууд 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд хамтран ажиллаж буй төрийн өмчийн 6 их сургуулиас харьяалал харгалзахгүй хичээл сонгон суралцах, боловсролын үйлчилгээ авах боломжийг нээж өгөх
  9. 6 их сургууль Англи хэл дээр ахисан түвшний хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх
  10. Хамтарсан их сургуулиудын багш, оюутнуудад харьяалал харгалзахгүйгээр номын сангаас үйлчилгээ авах боломж бүрдүүлэх
  11. Судалгааны чадавх болон үр дүнг дээшлүүлж, нэмэгдүүлэхэд хамтран ажиллах
  12. Судалгааны ажлын дундын нэгдсэн сантай болох зэрэг үндсэн 7 чиглэл, 24 заалт бүхий хамтарсан тушаалд Төрийн өмчит 6 их сургуулийн захирлууд гарын үсэг зуралцлаа.

 

Монгол Улсын төрийн өмчит их сургуулиудын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлын талаар МУИС-ийн захирал Б.Очирхуягтай ярилцсан ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар