“Ургамлын биологийн оршил” номын нээлт болов

Share Button

“Ургамлын биологийн оршил” номын нээлтийн ажиллагаанд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал С.Бадмаанямбуу, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү  нар болон, номыг орчуулах, хэвлүүлэх ажлыг гүйцэтгэсэн Биологийн тэнхимийн эрдэмтдийн баг, шилдэг судлаач эрдэмтэд, МУИС Хэвлэлийн газрынхан оролцлоо.

Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн сурах бичигт тавигддаг шаардлагыг бүрэн хангасан “Ургамлын биологийн оршил” номыг, ургамал судлах, заахад амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан доктор Кингсли Стерн (1927-2006) бичсэн юм. Тэрбээр 15,000 оюутанд хичээл зааж, мянга мянган оюутныг ургамал судлаачийн зам мөрд хөтөлсөн, дэлхийн шилдэг судлаач, эрдэмтэн юм.

Энэхүү бүтээлд дэлхий даяарх ургамлын хэрэглээний тухай баялаг жишээ, бохирдол ба дахин боловсруулалт, тасалгааны ургамал, хашааны зүлэгжүүлэлт, хортой болон мансууруулагч ургамал, хүнсний ургамлын шимт чанар, дэлхийн дулаарал, озоны давхаргын нимгэрэлт, хүчлийн бороо, гений инженерчлэл, органик аж ахуйн асуудлууд гээд баялаг
мэдээлэл оржээ.


Номыг орчуулан хэвлэх эрхийг МУИС-ийн Хэвлэлийн газар McGrawHill хэвлэлийн газраас албан ёсоор авч, гэрээ байгуулсан бөгөөд Биологийн тэнхимийн багш нарын баг орчуулсан юм.

МУИС-ийн Захиргааны зүгээс МУИС-ийн бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээл судалж буй оюутны сургалтад зориулсан, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын сурах бичигт тавих шаардлагыг хангасан, монгол хэлээр туурвисан, орчуулсан сурах бичгийн сан бүрдүүлэх ажлыг дэмжин санхүүжүүлж 2020-2021 оны хичээлийн жилд МУИС хэвлэлийн газар, багш нарын хамтын бүтээл болох 6 сурах бичиг хэвлэгдэн худалдаанд гарсан байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар