МУИС-ийн Номын сан Японы Ниппон сангийн дэмжлэгтэй хэрэгждэг төсөлд хамрагдан амжилттай шалгарч ном гардан авлаа

Share Button

МУИС-ийн номын сан нь Японы Ниппон сангийн (Nippon Foundation) дэмжлэгтэйгээр Японы Шинжлэх ухааны нийгэмлэгийн хэрэгжүүлдэг “READ JAPAN PROJECT”  төсөлд хамрагдан амжилттай шалгарч, Японы түүх, соёл, урлаг, нийгэм, улс төр, эдийн засагтай холбоотой ном хүлээн авлаа.

2021 оны 9-р сарын 2-нд Японы ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ито Ёрико МУИС-ийн номын санд хүрэлцэн ирж, номыг албан ёсоор хүлээлгэн өглөө. Ном хүлээлгэн өгөх арга хэмжээнд МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн япон хэлний багш Э.Батжаргал оролцлоо.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар