Хайж байна...

“Mental Care Day 2026” сэтгэл зүйн өдөрлөг зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, Сэтгэл судлалын  “Психия” клуб хамтран МУИС-ийн оюутан суралцагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг хадгалах, хамгаалах, тулгарсан бэрхшээл, асуудлыг даван туулахад нь туслах зорилгоор “Mental Care Day 2026” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд оюутан суралцагчдад нийтлэг тохиолддог сэтгэл зүйн асуудлуудыг тодорхойлох хялбар тестүүдийг ажиллах, амьдралын тэнцвэрээ тодорхойлох, хүслийн “Мандала” будах зэрэг урлагийн болон метафор сэтгэл заслын аргуудыг туршиж үзэх, тестийн үр дүнд үндэслэн шууд зөвлөгөө авах зэрэг сонирхолтой үйл ажиллагаанд 150 гаруй суралцагч хамрагдсан байна.

Үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутан суралцагчдадаа баярлалаа.

 

Оюутны хөгжлийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар