Бүрэлдэхүүн/салбар сургууль, тэнхимийн удирдлага, багш, судлаач та бүхэн АНУ-ын шилдэг төрийн өмчит их сургуулиудын нэг Индиана их сургуультай хамтран ажиллах саналаа 2021 оны 9 дүгээр сарын 15-ны дотор Хамтын ажиллагааны хэлтсийн int_rel@num.edu.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
МУИС-ийн стратегийн төлөвлөгөөнд туссан “дэлхийн шилдэг их, дээд сургуулиудтай хамтран ажиллах” зорилтын хүрээнд Индиана их сургуультай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр зорьж 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр тус сургуулийн Гадаад харилцааны газартай Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр нар цахим уулзалт хийсэн. Тус сургуультай МУИС 2002 оноос хойш Монгол судлал, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Тиймээс МУИС-ийн судалгааны их сургууль болох бодлогын хүрээнд цаашид тус сургуультай судалгаа, эрдэм шинжилгээний салбарт илүүтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Хамтын ажиллагааны бодит үр дүн, хэрэгжилтэд эрхэм багш, судлаач та бүхний үүрэг оролцоо чухал тул саналаа ирүүлэхийг хүсэж байна.
Хамтын ажиллагааны санал болон бусад холбогдох зүйлсийг 317050, (1142) утсаар холбогдож лавлана уу. Индиана их сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.iu.edu/index.html холбоосоор нэвтэрч үзнэ үү.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС